top banner

Морин хуурын чуулгын тоглолтын орлогыг тэтгэлэгт хөтөлбөрт зориулна


2017-10-19 17:26:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт энэ сарын 27, 28-нд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно. 
Морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан тоглолтыг удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд хоёр үдшийн турш тайзнаа эгшиглэх юм. 
Морин хуурын чуулга нь "Цэцээ гүн" ротаракт клуб, "Thanks man" ТББ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй тоглолтын орлогыг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлах юм. Залуусын боловсролыг дэмжих зорилготой “Цэцээ гүн" ротаракт клубын хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэж буйгаараа онцлогтой.
Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.ticket.mn сайт болон UB Art Gallery дахь LiliN Kungfu сургуульд худалдаж байна. 
Ж.Болор

Монгол брэнд