top banner

“Монноос" компанийн хувьцааны ханш 12.16 хувиар өслөө


2017-10-20 13:14:01
Зураг
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26 компанийн 136 396 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 9  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монноос" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол "Ар Баянхангай” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар унажээ.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 287 тэрбум 585 сая 337 317 төгрөг боллоо.

 Б.Заяа

Монгол брэнд