top banner

МАН-ын бүлэг өнөөдөр 14:30 цагт хуралдана


2017-10-20 13:51:57
Зураг Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:30 минутад хуралдах тов гаргажээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын томилгоог эцэслэн дуусгасан. Тэдгээр сайд нар өнөөдрөөс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа ороод буй.

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газарт ажиллах сайд нарыг УИХ-аас бүрдүүлсэн. Ингэснээр УИХ-ын дэд дарга болон зарим байнгын хороодын даргыг шинээр сонгох асуудал үүсээд байгаа юм. Иймд бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх нь.
Б.Туул



Монгол брэнд