top banner

Инженер хангамжийн байгууллагууд ослын үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийв


2017-10-20 16:28:08
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс инженер хангамжийн байгууллагууд ослын үед хэрхэн ажиллах талаар  штабын дадлага, сургуулилт  хийлээ.

Дадлага сургуулилтад Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын ажилтнууд  хамрагдлаа.

Энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ийнхүү нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор  штабын дадлага, сургуулилтыг  хийлээ хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Т.Гантөмөр хэллээ.

Штабын дадлагад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болон инженерүүд дээрх  байгууллагуудын шуурхай бригад, техник хэрэгслийн бэлэн байдлыг газар дээр нь очиж ажиллагааг шалган зөвлөгөө өгчээ.
Б.Заяа

Монгол брэнд