top banner

Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэв


2017-10-20 16:56:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд  15 цагийн орчимд ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.

Хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэв. Тодруулбал, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэр бүлгийн түвшинд орж ирсэн байна. Ингээд хуралдааны төгсгөлд нууц санал хураалт явуулахад олонхийн саналыг Л.Энх-Амгалан гишүүн авчээ.

Иймд түүний нэрийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.

 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд