top banner

Фитч агентлаг Монгол Улсын өрийн хэмжээг өндөр байна гэж үзжээ


2017-10-20 17:09:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын үнэлгээний Фитч  болон Эс & Пи  агентлагууд  Монгол Улсын  Засгийн газрын  урт хугацаат гадаад бондын үнэлгээг өмнөх үнэлгээтэй адил "B" гэж үнэлжээ.
Дээрх агентлагууд Монгол Улсын төсвийн алдагдал тогтворжиж байгаа ч орлого болон бага зарлагын түвшин өндөр байна. Түүнчлэн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч өрийн хэмжээ 2017-2020 онд өндөр  байх хүлээлт байна гэж үзжээ.
Зэрэглэлийн төлөв "тогтвортой" байхад нэг талаас уул уурхайн мега төслүүд эдийн засгийн өсөлтийг хурдасгах хүлээлт байгааг илэрхийлдэг байна. Нөгөөтэйгүүр  Монгол Улс уул уурхайн салбараас хамааралтай, гадаад орчны эрсдэл ихтэй, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдмал байгаа нь зэрэглэлийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. 
Оюутолгой, Таван Толгой төслүүдийн явц эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсөв, гадаад секторын үзүүлэлтүүдийг тус агентлагийн хүлээлтээс давуулан сайжруулсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат гадаад бондын зэрэглэлийг дээшлүүлэх боломжтой гэдгийг дээрх агентлагууд тодотгосон байна. Улмаар  гадаад төлбөр гүйцэтгэх чадвар муудсан тохиолдолд үнэлгээг бууруулж болзошгүй гэж үзжээ.
Б.Заяа

Монгол брэнд