top banner

“Эрдэм” төвийн хүүхдүүдэд 18 сая төгрөг хандивлав


2017-10-20 18:39:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ны "Тэнгэрлэг аян" ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аяны хүрээнд "Эрдэм" асрамжийн төвийн хүүхдүүдэд 18 сая төгрөг хандивлав
Тус төвийг анх 2006 онд гэр бүлийн гишүүд сайн санааны үндсэн дээр нэгдэн байгуулжээ. Одоогоор 3-20 насны 23 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Хандивын мөнгийг төвийн бүтэн жилийн дулаан, ус, цахилгааны төлбөрт зарцуулахаар төлөвлөж буйг менежер А.Өнөр хэллээ. Түүнчлэн тусламжийн хүрээнд тус төвийн хоёр хүүхэд Хөх хотын Багшийн их сургуулийн харьяа Олон улсын харилцааны сургуульд суралцах юм.
Энэ үеэр ӨМӨЗО-оос хүрэлцэн ирсэн тус байгууллагын гишүүд дараагийн удаа илүү олон хүн хамруулж, аяны хүрээнд хийх ажлуудаа төлөвлөн, саналаа солилцсон юм.

Ж.Болор

Монгол брэнд