top banner

О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн ирэх сард болно


2017-10-21 12:57:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах цомын тэмцээн ирэх 11 дүгээр сарын 4-нд болно.

Энэхүү тэмцээнд  1995 оноос хойш төрсөн тамирчид  оролцох эрхтэй. Тэмцээнд оур чадвараа сорих бөхчүүд  50 кг, 55 кг, 60 кг, 65 кг жинд өрсөлдөх бөгөөд жингийн зөрүү хоёр кг байхыг зөвшөөрч байгаа юм. Тэмцээнд амжилттай барилдсан эхний гурван байр шалгарсан бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Д.Өлзий

Монгол брэнд