top banner

Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалзав


2017-10-23 11:27:19
Зураг
МОСКВА. /Спутник/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа Умард Солонгос дахин илэрхийллээ гэж “Спутник” агентлаг мэдээллээ. 

Умард Солонгосын ГХЯ-ны Хойд Америкийн асуудал эрхэлсэн газрын дарга Чой Сон Хуй өчигдөр Москва хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Москва хотноо болсон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаарх олон улсын бага хуралд оролцсон юм.

Хатагтай Чой Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний тухай дурдахдаа “Цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээний саналуудад шууд хариу өгөх боломжгүй гэдгээ би энэ хурлын үеэр мэдэгдсэн” гэжээ.

Харин Д.Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийх тухайд тэрбээр “Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд байж болох хамгийн хатуу чанга хориг арга хэмжээг авч, шахалт үзүүлнэ гэж байгаа улстай яриа хэлэлцээ хийх хүсэл БНАСАУ-д байхгүй. Манай улсын гол зорилго бол АНУ-тай эрх тэгш харилцаатай байх явдал юм. АНУ хэзээ ч цэргийн ажиллагаа явуулж болзошгүй учир цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь манай улсын хувьд юу юунаас илүү чухал” гэсэн байна.
Г.Доржханд

Монгол брэнд