top banner

Өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээний зааны соёо хураан авчээ


2017-10-24 11:56:35
Зураг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Африкт хулгайн анчдын гарт өртсөн зааны тоо таван жил дараалан буурсан хэдий ч өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээний зааны соёо хураагджээ.

Ховордсон зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын конвенциос даваа гарагт гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 40 тн зааны соёог холбогдох албаны хүмүүс хураан авсан байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хулгайн анчид 111 мянган африк зааныг хөнөөжээ. Хулгайн ан хамгийн их газар авсан гэгддэг Зүүн Африкт 2011 оноос хойш хулгайн ан тогтвортой буурсаар байгаа аж. Харин Африкийн Ботсвана, ӨАБНУ, Намиби зэрэг улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд зааны тоо толгой эрс цөөрсөн ч “хулгайн ангийн түвшин маш өндөр” хэвээр байна.
 
Хулгайн анчидтай тэмцэх арга хэмжээг чангатгаж, энэ амьтныг хайрлаж хамгаалах талаар хүмүүсийн ухамсарыг дээшлүүлэхийг Ховордсон зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын конвенцийн албаны хүн холбогдох улс орнуудад уриалжээ.


Г.Доржханд
 

Монгол брэнд