top banner

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг асаах ёслол Грект болжээ


2017-10-25 10:06:50
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг асаах ёслол Грекийн өмнөд нутагт орших эртний Олимпия хотын туурин дээр болжээ.

Мягмар гарагт болсон уг арга хэмжээнд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны дарга И Хэ Бём тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Грекийн үндэсний хувцас өмссөн эмэгтэйчүүд нарны гэрэл болон толины тусгалыг ашиглан бамбарыг асаахаар төлөвлөж байсан боловч бороотой, үүлтэй байсан учир нөөцөнд байсан тусгай асаагуураар асаахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ.

Грекийн цаначин Апостолос Аггелис бамбарын гурван сарын буухиаг эхлүүлсэн байна. Бамбарыг энэ сарын эцэс хүртэл Грек даяар аялуулсныхаа дараа “Пёнчан-2018” эхлэхээс 100 хоногийн өмнө буюу ирэх сарын 1-нд Өмнөд Солонгост авчрах аж. Бамбарыг нийтдээ 7500 тамирчин 2018 км газраар аялуулахаар төлөвлөжээ. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнд авчрахаасаа өмнө бамбарыг Өмнөд Солонгосын найман мужийн найман томоохон хотоор аялуулах аж. 

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-нд болно.

Г.Доржханд

Монгол брэнд