top banner

Папуа Шинэ Гвинейгээс олдсон гавлын яс хамгийн эртний цунами-д өртсөн хохирогчийнх байж магадгүй


2017-10-26 16:58:27
Зураг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Папуа Шинэ Гвиней улсаас олдсон эртний хүний гавлын яс нь дэлхийн хамгийн анхны цунами-д өртсөн хохирогчийнх байж магадгүй гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

1929 онд Папуа Шинэ Гвиней улсын Аитапе хотоос холгүй орших газраас олдсон уг гавлын ясыг орчин үеийн оюун ухаант хүний өвөг болох Хомо Эректусынх гэж анх үзэж байжээ. Гэвч судлаачид саяхан мэдэгдэл хийхдээ “Гавлын яс олдсон газар одоогоос 6000 орчим жилийн өмнө цунамид нэрвэгдэж байсан. Тиймээс энэ нь цунамид нэрвэгдсэн хүний гавлын яс байж магадгүй юм” гэжээ.

Гавлын яс олдсон газрын хөрсийг 1998 онд цунамид өртсөн ойролцоох газрын хөрстэй харьцуулсны үндсэн дээр судлаачид дээрх дүгнэлтийг хийсэн байна.
Г.Доржханд

Монгол брэнд