top banner

Стив Жобсын унаж байсан автомашиныг дуудлагаар худалдана


2017-10-31 11:17:26
Зураг
НЬЮ-ЙОРК. /АП/.  Америкийн “Эппл” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын унаж байсан BMW Z8 спорт загварын автомашиныг энэ оны 12 дугаар сард Нью-Йорк хотод дуудлагаар худалдана.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, С.Жобсын энэ автомашиныг 300-400 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж дуудлага худалдаа зохион байгуулдаг “Сотбис” компанийн мэргэжилтнүүд үзэж байна.

2011 онд нас барсан С.Жобс уг автомашиныг 2000 онд худалдаж авснаасаа гурван жилийн дараа одоогийн эзэнд нь худалдаж байжээ. Шинэ BMW Z8 нь 128 мянган ам.долларын үнэтэй байдаг аж.
Г.Доржханд

Монгол брэнд