top banner

Ихэнх нутгаар хүйтэрч цасаар шуурна


2017-11-04 12:15:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш  баруун болон төвийн аймгуудын нутгаар, нөгөөдөр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж болзошгүй байгааг Ус цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. 

Тодруулбал, энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 8-нд зарим газраар бага зэргийн цас орох нь. Салхи 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Маргааш нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн,  өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.
Б.Туул
 

Монгол брэнд