top banner

Эрчүүд ч хүүхэд төрүүлэх боломж хэдийнээ бүрдээд байна


2017-11-05 11:08:52
Зураг
МОСКВА./РИА Новости/. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилттай хөгжлийн ачаар эрчүүд ч хүүхэд төрүүлэх боломж хэдийнээ бүрдээд байна гэж АНУ-ын нөхөн үржихүйн эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ричард Полсон мэдэгдсэн тухай Их Британийн “The Independent” сэтгүүл мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав.

Полсоны хэлснээр, умай шилжүүлэн суулгах мэс заслыг удахгүй эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд ч хийх боломжтой болох аж. Ижил хүйстэнтэйгээ явалдагч хүмүүсийн тоо нэмэгдэж, хүйсээ солиулах мэс засал өргөнөөр хийлгэдэг болсонтой холбоотойгоор умай шилжүүлэн суулгах мэс ажилбарын эрэлт хэрэгцээ их байх болно гэж мэргэжилтэн үзэж байна. 
Э. Аянзаяа 

Монгол брэнд