top banner

Хаагдсан зам, давааны цас, мөсийг цэвэрлэжээ


2017-11-07 14:25:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан баг  Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлийн гулгаа үүссэн, цас ихтэй зам даваануудад ажиллаж буй Авто зам засвар арчлалт /АЗЗА/ компанийнхантай  уулзаж чиглэл өгсөн байна.

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос үүдэлтэй орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, гулгаа үүсчээ.

Орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам давааны цас, мөсийг цэвэрлэж, хөдөлгөөний саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна.
  
Өчигдрийн байдлаар Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон буюу хойд чиглэлд гулгаатай  байв. Тухайн чиглэлийн замуудад 24 цагийн хяналт тавин шуурхай ажиллаж элс хайрга, бодис цацсанаар цасанд сууж боогдсон тээврийн хэрэгсэл байхгүй хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

Б.Заяа

Монгол брэнд