top banner

Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ


2017-11-07 16:03:31
Зураг
ГАВАНА. /ТАСС/. Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Кубын нийслэл Гавана хотод өнгөрсөн баасан гарагт “Хувьсгалын код” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

“Октябрийн хувьсгал бол XX зуунд болсон хамгийн томоохон үйл явдлуудын нэг эргэлзээгүй мөн билээ. Энэ үйл явдал дэлхий дахинд төдийгүй Куба улсад асар их нөлөө үзүүлсэн юм” гэж Кубын Хувьсгалын музейн эрхлэгч Хосе Андрес Перес үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлжээ.

Москва болон Санкт Петербург хотод болсон зэвсэгт мөргөлдөөн хийгээд зуун жилийн өмнө болсон сэтгэлд хоногшсон олон үйл явдлын гэрэл зургууд энэ үзэсгэлэнд тавигдсан байна.

Октябрийн хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.  1917 оны 11 дүгээр сарын 7-нд болсон түүхт хувьсгалын өдрийг ЗХУ-ын үед өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан ч орчин цагийн Орос энэ өдрийг "жирийн нэгэн өдөр" гэж үздэг болжээ.

 
Э. Аянзаяа

Монгол брэнд