top banner

Нэгдсэн эмнэлэг иргэдэд нээлттэй үйлчлэв


2017-11-07 16:25:36
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга энэ оныг  "Хариуцлага хамтын ажиллагааны жил" болгон зарласан бол Нэгдсэн эмнэлэг "Хамтын хүч эрүүл мэндийн жил" болгон хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгээ ард иргэддээ сурталчлах, иргэдээ сонсох, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх зорилтын хүрээнд "Иргэн таны төлөө" нээлттэй өдөрлөг зохион байгуулав.
Энэ үеэр төр захиргааны байгууллага, Засаг дарга, орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүжилтээр болон дотоод нөөц боломж, нийт ажиллагсдын бүтээлч санаачлагаар хэрэгжүүлсэн ажил болон тасгуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулав. Нэгдсэн эмнэлгийн иргэдийг иргэдийг хүлээн авах тасаг Эрүүл мэндийн сайдын 150 сая, аймгийн Засаг даргын 200 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийгдэж иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ. Иргэн таны төлөө нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд өөрсдийн дураар эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэйг онцлоод хоолоор сувилахуйн үндэс сэдэвт эмчилгээний 40 төрлийн хоолны амталгааг явуулж иргэдэд сувилахуйд суурилсан тусламж, үйлчилгээ буюу өндөр, жин, биеийн жингийн индекс, цусан дахь сахарын хэмжээ зэргийг үзэх үйлчилгээг хүргэлээ.
    Б.Гантуяа                 

Монгол брэнд