top banner

Ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр байна


2017-11-07 16:27:25
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр байна. өнөөдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 5,3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өнгөрсөн 7 хоногт томуу, томуу төст өвчний нийт үзлэг  4 хувьтай байсан бол энэ 7 хоногт 1,3 хувиар нэмэгджээ.

Ялангуяа бага насны хүүхдүүд буюу 0-4 насныхан илүү өвчилж байгаа учраас онцын шаардлагагүй бол хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрвэл гэртээ дулаан байлгаж витаминлаг хоол хүнс өгч, дархлааг нь сайжруулах шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас иргэддээ анхаарууллаа.
Б.Гантуяа
 

Монгол брэнд