top banner

“Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт бичлэгийн уралдаан зарлав


2017-11-08 14:20:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран хэвлэл мэдээллийнхний дунд “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна.

Монголын бичил уурхайн талаарх нийтлэл, нэвтрүүлэг нь олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл байх шаардлагатай. Бүтээлийг 12 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цаг хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн байранд хүлээн авах аж.

Уралдаанд бүтээлээ ирүүлэх сэтгүүлчид Бичил уурхай дахь хүний эрх, жендерийн асуудал, Бичил уурхай дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Бичил уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт, Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Бичил уурхайчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, мөнгөн усны далд хэрэглээ, мөнгөн усыг орлуулах технологийн шийдэл, Бичил уурхайн холбогдох хууль, журмын хэрэгжилт, Бичил уурхайн шударга олборлолт, эко алт зэрэг сэдвийг хөндөх боломжтой.  Телевизийн нэвтрүүлгийн төрөлд гурван байр, сонин, мэдээллийн цахим хуудсын нийтлэлийн төрөлд гурван байр тус тус  шалгаруулах юм.
Б.Заяа

Монгол брэнд