top banner

Болгарын Соёлын сайд Монгол Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав


2017-11-08 14:31:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНБУ-ын Соёлын сайд Боил Банов Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Болгарын соёлын харилцаа, Соёл, боловсрол, шинжлэх ухаанын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилт, соёл урлагийн байгууллагууд болон музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.
 
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд Болгарт болсон олон улсын чанартай урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнд манай улсын төлөөлөгчид оролцоход Болгарын тал дэмжлэг үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлж, цаашид хоёр тал үзэсгэлэн гаргах, аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, багш нарыг солилцох, туршлага судлах зэрэг чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол брэнд