top banner

Арваннэгдүгээр сарын 09-нд болох үйл явдал


2017-11-09 10:16:50
Зураг
08.40 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Их танхимд энхийг сахиулах “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын V ээлжийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол болно.

09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ-ТӨР, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалт болно.

09.30 цагт Тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар сувиллын гадна талбайд тус сувиллын хүүхдүүд болон эцэг эхчүүд жагсаал зохион байгуулна. Утас: 89891706

09.00 цагт Хөрөнгийн биржийн байранд ИБУИНВУ-ын олон улсын парламентийн бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид зочилно.

11.00 цагт БСШУСЯ-нд “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас АТГ-т гомдол хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монголбанкны “А” байрны Захирлуудын зөвлөлийн өрөөнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

14.00 цагт ХНХЯ-нд “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам”-д оролцсон Монголын баг мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулна.

15.00 цагт Төмөр замын соёлын ордонд “Монгол, Оросын найрамдлын сар”-ын хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт "Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

10.30 цагт “Монголын өдөр тутмын сонины холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол брэнд