top banner

Төлөөлөгчид хөрөнгийн биржид зочлов


2017-11-09 13:18:28

Монгол Улсад айлчилж байгаа ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчид өнөө өглөө Монголын хөрөнгийн биржид зочлон цан цохиж, үнэт цаасны арилжааг эхлүүллээ.

УИХ-ын гишүүн С.Батболдын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын гишүүн Жон Гроган, Дэвид Моррис, Адам Холловэй, Уэйн Дэвид, Нийдхэм Маркетийн Баронесс Скот нар багтжээ. Тэд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Лимпнигийн Эрхэмсэг ноён Лорд Ховард тэргүүтэй ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ 1963 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосныг дурдаад энэ хугацаанд улс төрийн харилцаа сайн явж ирсэн боловч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа бага байгаа гэсэн юм. ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчид ч эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэйгээ илэрхийлжээ.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд