top banner

Монгол, Японы соёл урлаг, спортын солилцоог идэвхжүүлнэ


2017-11-09 16:36:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Япон Улсын Шизуока мужийн Изунокүни хотын захирагч хатагтай Оно Тошико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын соёл, урлаг, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Изүнокүни хотын дэмжлэгтэй Монголын жүдо бөхийн баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэх болж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр цаашид хоёр орны соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын солилцоог идэвхжүүлэх, уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах зэрэгт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс буйгаа тэмдэглэн хэллээ.

Хатагтай Оно Тошико хүүхэд залуучуудын соёлын боловсролд анхаарал хандуулахын зэрэгцээ хүүхдийг жүдо бөхийн спортын төрлөөр хичээллүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх чиглэлээр түлхүү анхаардаг. Мөн 2019 онд Япон Улсад Монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж, хоёр орны соёлын солилцоог идэвхжүүлэх саналаа илэрхийлэв.

Монгол брэнд