top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно


2017-11-10 08:45:58
Зураг
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 22. Сугар гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
 
Барилдлага: Түлэх  
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Уул      
 
Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
 
Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Монгол брэнд