top banner

Арваннэгдүгээр сарын 10-нд болох үйл явдал


2017-11-10 08:49:48
Зураг
09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөг болно.

09.00 цагт МҮХАҮТ-д  “ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

09.00 цагт Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд болно.

09.00 цагт "Корперэйт Конвэйшн центр"-т "Монгол, Тайваны эмч нарын уулзалт" болно.

09.00 цагт “Blue mon” төвд  “Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн хүрээнд 2014-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулна.

09.00 цагт Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Чадраабалын Лодойдамба" олон улсын эрдэм шинжилгээний хурал "Туушин" зочид буудалд болно.

10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

11.00 цагт Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд "Өвөг монголчуудын хосгүй үнэт өв" үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт МҮЭХ-нд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт НЗДТГ-ын гадна талбайд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас жагсаал зохион байгуулна.

13.00 цагт “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны нээлт Мишээл экспо төвд болно.

13.30 цагт Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “АБТЭМА” төвд НМХГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх үзүүлэх сургалт зохион байгуулна.

14.00 цагт СТӨ-ний Хүүхдийн Төв Номын Санд “Өсвөрийн эрдэмтэн клуб”-ын нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт Монголын үндэсний брэндийн зөвлөлөөс бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.

Монгол брэнд