top banner

Цахим орчинд залилангийн хэрэг гарах болжээ


2017-11-10 12:14:42
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт он гарсаар 170 гаруй хэрэгт мөрдөн шалгалт хийжээ. Мөрдөн шалгалт хийсэн нийт хэргийн дийлэнх нь залилан, орон байрны хулгай, тээврийн хэрэгслийн эд ангийн хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа эдгээр төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүйтэй холбоотой гэдгийг Цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.

Он гарсаар эхний 11 сарын байдлаар залилангийн гэмт хэрэг 15 бүртгэгдсэн ба сүүлийн үед хүний фэйсбүүк хаягруу орж тэр хүний ойр дотны хүмүүс болох аав, ээж, ах дүү, найз нөхдөөс “Мөнгө хийчихээд буцаагаад авъя” гэх нэрээр цахим банкны нууц кодыг нь авах, “Мөнгөний хэрэг яаралтай гарлаа” гэж шахамдуулж мөнгө авах зэрэг цахим орчинд үйлдэгдэж байгаа залилангийн гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газраас энэ мэтчилэн ихээр үйлдэгдэж байгаа залилан болон хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өндөр буюу 70-80 хувьтай байгаа гэж мэдээллээ.
                                                                                             Б.Гэрэлт-Од

Монгол брэнд