top banner

Ази-Номхон далайн бүс нутаг-дэлхийн хөгжлийн хөдөлгүүр


2017-11-10 13:58:53
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн гишүүн улс орнуудын удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт Вьетнамын Дананг хотод энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох гэж байна. Ази-Номхон далайн бүс нутгийг дэлхийн эдийн засгийн өсөлт ба тогтвортой хөгжлийн хөдөлгүүр гэж олон улсын ажиглагчид үзэж байна гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн ач холбогдол

“Ази бол дэлхийн эдийн засгийн гол хэсэг бөгөөд аж үйлдвэржсэн улс орнуудын анхаарлыг ихэд татаж байна” гэж Австралийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Питер Дрисдейл  хэлэв.
 
Барууны орнууд протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого баримтлалж, даяарчлалыг эсэргүүцэх болсон энэ үед Ази-Номхон далайн бүс нутаг л даяарчлалын ирээдүйн гол түлхүүр болоод байна гэж эдийн засаг судлаач П.Дрисдейл  цохон тэмдэглэсэн байна.

Ази-Номхон далайн бүс нутаг бол эргэлзээгүй худалдаа болон эдийн засгийн салбарын хувьд дэлхийн хамгийн “гол” бүс юм. Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн сард гаргасан “Азийн эдийн засгийн интеграц-2017” тайланд дурдсанаар, дэлхийн бусад бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байхад  Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг  2015 онд 1.4 хувиар, 2016 онд 1.7 хувиар өссөн байна.
 
"Гэхдээ дэлхийн эдийн засаг ба худалдааны тогтворгүй бодлого нь энэ бүс нутгийн чөлөөт худалдаа ба эдийн засгийн интеграцид эрсдэл учруулахаар байна.  Харин бүс нутгийн улс орнууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр аливаа эрсдлийг даван туулж чадна" гэж дээрх тайланд цохон тэмдэглэжээ.
 
Сингапурт төвтэй АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Алан Боллард саяхан мэдэгдэл хийхдээ “АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт бол дэлхийн удирдагчдын хувьд нэг дор цуглаж, дэлхийн эдийн засгийн салбарт тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх нэгэн боломж юм” гэв.
 
Ази-Номхон далайн бүс нутгийн 21 улс болон засаг захиргааны тусгай нэгжийг эгнээндээ нэгтгэсэн АПЕК нь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд худалдааг либералчлах, эдийн засгийн интеграцийг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд