top banner

Багш нарт цалингийн 36 хувьтай тэнцэх урамшуулал олгоно


2017-11-10 16:15:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын чиглэлээр баталсан журмуудыг судлан хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргалаа.

Ажлын хэсэг цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн багш, бусад албан хаагчийн дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор ирэх сарын 20-ны дотор бүрэн тооцож, олгуулах бололцоог хангах нь зүйтэй гэж үзжээ.
 
Ж.Болор

Монгол брэнд