top banner

Ц.Энхжин “Спортлог мисс” төрөлд шилдэг наймд шалгарчээ


2017-11-10 17:27:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин тус тэмцээний “Спортлог мисс” шалгуурт шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Спортын 4 төрөлт шалгуур маш сонирхолтой, өрсөлдөөнтэй байлаа. Шилдэг 8 оролцогчийн нэгт шалгарч үлдлээ. Одоо хагас шигшээ шалгаруулалт эхэлж байна" хэмээжээ.

Дэлхийн миссийн тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” гэх үндсэн төрлүүдээр оролцогчдыг шалгаруулдаг. Сүүлийн жилүүдэд тус тэмцээний үндсэн шалгаруулалтад өөрчлөлт орж “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрлийг нэмжээ. Эхний дөрвөн төрөл нь оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлчийн “Мультимедиа төрөл” эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамааралтай.

Харин Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн хувьд дээрх шалгуурын нэг “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгуурт голчлон анхаарлаа хандуулж байгаа аж. Дэлхийн мисс 2017 тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 18-нд БНХАУ-ын Санья хотноо болно.

Ж.Болор

Монгол брэнд