top banner

Банк хоорондын цахим талбараар 227 сая ам.долларын арилжаа хийжээ


2017-11-10 17:43:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын цахим талбараар нийт 227 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжаа хийжээ.

Ингэснээр энэ онд банк хооронд хийсэн арилжаа  өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн үзүүлэлт гарчээ. 

УИХ-ын  68 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасны дагуу Монголбанкнаас бэлтгэл ажлыг хангаж, “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд нэвтрүүлсэн билээ.
 Б.Заяа

Монгол брэнд