top banner

Хөрөнгийн биржийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсчээ


2017-11-10 18:26:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 30  компанийн 49 556 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто зам" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол "Бөөний худалдаа” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 13.33 хувиар унажээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,151.81 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 275 тэрбум 972 сая 165 028 боллоо.
 

Монгол брэнд