top banner

Баян-Өлгийн өсвөрийн гурван тамирчин улсын аваргын тэмцээнээс медаль хүртлээ


2017-11-13 10:52:59
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний инженерийн академийн академич, техникийн ухааны доктор, профессор, самбо бөхийн спортын мастер, аймгийн заан Ренчингийн Лхагвасүрэн агсны нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн  "Улсын аварга" шалгаруулах тэмцээн өчигдөр Дархан хотод зохион явагдсан юм.

Уг барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн шилдэг бөхчүүд оролцсоноос Баян-Өлгий аймгийн "Тастүлек" дэвжээний бөхчүүд болох Б.Имангали, О.Айболат нар мөнгөн медаль, Ж.Нурберген хүрэл медаль хүртжээ.

Өсвөрийн бөхчүүдийг аймгийн начин С.Бахыт дасгалжуулжээ. Тэрээр гурвуулаа Өлгий сумын «Бастама» бүрэн дунд сургуульд сурдаг байна.  

Ө.Нурболат


Монгол брэнд