top banner

Баян-Өлгийн сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 15-наас ажил хаяна


2017-11-13 11:19:48
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс улс даяар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнууд хугацаагүй ажил хаяж байгаа юм. Харин Баян-Өлгий аймгийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялтыг энэ сарын 15-наас эхлэхээр болсон талаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.

Одоогоор аймгийн төвийн ерөнхий боловсролын найман сургууль, 10 хүүхдийн цэцэрлэг, Алтай, Буянт сумын бүрэн дунд сургуулийн багш нар ажил хаяхаа мэдэгдэн холбогдох шийдвэрээ ирүүлжээ. 

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дэд дарга А.Еркегүлийн мэдээлснээр өнөөдөр аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Ө.Нурболат


Монгол брэнд