top banner

Украины тал харилцан зэвсэг нийлүүлэх зөвшилцлөө цуцлав


2017-11-13 12:46:47
Зураг
Москва /МОНЦАМЭ/.Украин улс ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хоригоо энэ сарын 8-ны өдөр зарлалаа.
Тодруулбал 1995 онд хоёр улсын хооронд хийсэн харилцан зэвсэг, байлдааны техник хэрэгсэл нийлүүлэх зөвшилцлийг Украины тал цуцалжээ.
  “Украин улс “Анти Россия” буюу ОХУ-ын эсрэг бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэхээр зорьж байна. Харилцан зэвсэг, байлдааны хэрэгсэл нийлүүлэх Украины хамгийн сүүлийн хориг манай улсад ямар ч хохирол учруулахгүй. Одоо ОХУ, Украин улсын хамгийн чухал найрамдлын гэрээ хэзээ цуцлагдахыг хүлээх үлдлээ. Тэрхүү гэрээ цуцлагдвал Москва Украины эсрэг илүү шийдэмгий алхмуудыг хийх нөхцөл бүрдэнэ. Харамсалтай нь тэр алхмууд Украинд маш хүнд цохилт болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэстэн хоорондын харилцаа эрхэлсэн зөвлөлийн гишүүн Богдан Безпалько мэдэгдлээ.
 Дашрамд дурдахад АНУ өнгөрөгч 9 дүгээр сард Украинд байлдааны зэвсэг нийлүүлэхээр 500 сая ам.доллар төсөвлөсөн нь Украины энэхүү шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй юм. Харин ОХУ болон Европын хэд хэдэн улс  АНУ-ын Украинд өргөх зэвсгийн хандив Донбассын асуудлыг улам хурцатгаж, Украиныг АНУ болон НАТО-оос шууд хамааралтай болгоно хэмээн дүгнэсэн юм. 
Л.Нандиа
 
 

Монгол брэнд