top banner

Испани болон Каталонийн хооронд Европын Холбоо зуучлахгүй


2017-11-13 14:49:24
Зураг
БЕРЛИН. /ТАСС/. Каталонийн эргэн тойронд үүсээд буй сөргөлдөөн нь Испанийн дотоод хэрэг бөгөөд  Каталони муж болон Испанийн эрх баригчдын хооронд Европын Холбоо зуучлахгүй гэж Европын парламентын дарга Антонио Таяни өнөөдөр хэвлэл мэдээллийн “Funke” группт ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Каталонийн тусгаар тогтнолын асуудлаар 10 дугаар сарын 1-нд явуулсан бүх нийтийн санал асуулга нь үнэхээр хууль бус хэрэг гэж үзэж байгаагаа Антонио Таяни илэрхийлсэн юм. Мөн тэрбээр эрх зүйт төрийн  зарчим болон Испанийн үндсэн хуулийг хүндэтгэхийг уриалжээ.

“Каталони болон Испанийн эрх баригчдын хооронд үүссэн сөргөлдөөн нь Испанийн тулгамдсан асуудал болохоос Европын асуудал биш. Сөргөлдөгч талууд яриа хэлэлцээ хийгээсэй гэж бид хүсч байгаа хэдий ч тэдний хооронд зуучлах үүрэг Европын Холбоонд байхгүй” гэж Европын парламентын дарга тэмдэглэсэн байна.
 Э. Аянзаяа

Монгол брэнд