top banner

Хөвсгөлд сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж байна


2017-11-13 15:24:08
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 35 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр сургууль цэцэрлэг ажил хаялтанд нэгдэлгүй, хэвийн ажиллав. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ажил хаялтанд нэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдаас ирүүлсэн Харилцан ойлголцлын бичгийг энэ сарын 10-нд бүх сургууль, цэцэрлэгийн захиргаанд хүргүүлсэн байна.
Тус бичигт "Бид багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран асуудлыг хэлэлцэж багшийн бодит орлогыг салбарын хүрээнд, төсвийн бололцоондоо хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүллээ. Цалингийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Иймд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн хамт олон та бүхэн суралцагч, эцэг эх, олон нийтийн эрх ашгийг дээдэлж, сургалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг хүсье" гэсэн албан бичиг ирүүлснийг боловсролын байгууллагынханд хүргүүлсэн гэж Хөвсгөл аймгийн БСУГ-ын бодлого төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ  хэллээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд