top banner

5 тн жинтэй зааны соёоны ёзоорыг авах мэс засал хийжээ


2017-11-13 16:24:32
Зураг
БАРРАНКИЛЬЯ. /АП/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалагчдын эзэмшилд байсан эдлэн газарт хоригдож байгаад аврагдсан 5 тонн жинтэй нэгэн зааны соёоны ёзоорыг авах мэс заслыг Колумбын Барранкилья хотын амьтны хүрээлэнгийн эмч нар саяхан амжилттай хийжээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, “Тантор” хэмээх зааны соёоны ёзоорыг авах мэс заслыг 30 хүнээс бүрдсэн баг гурван цагийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ мэс заслыг хийхэд шаардлагатай 8500 ам.долларыг 100 гаруй хүний хандиваар босгосон гэнэ.

Мэс заслыг хоёр жилийн өмнө хийх шаардлагатай байсан ч ийм том биетэй амьтныг мэдээ алдуулах тусгай тариа олох гэж хугацаа алдсан байна.

Зааныг мансууруулах бодис наймаалагчдын эдлэн газраас 1991 оны дөрөвдүгээр сард олж, Барранкилья хотын амьтны хүрээлэнд шилжүүлэн өгчээ. Одоо энэ эр заан нь 50 настай аж.
Г.Доржханд

Монгол брэнд