top banner

Хүн амын 60 хүртэлх хувь нь жижиг бизнесийн төслүүдэд оролцох ёстой гэв


2017-11-13 16:28:20
Зураг
МАНИЛА. /ТАСС/. Оросын хүн амын 60 хүртэлх хувь нь жижиг бизнестэй холбоотой төслүүдэд оролцох ёстой гэж ОХУ-ын Засгийн газар үзэж байгаа ба одоогоор ийм төслүүдэд иргэдийн 25 орчим хувь нь хамрагдаж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Манила хотод болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Манай улсын эдийн засгийн харилцаанд жижиг бизнес эрхлэлтийг хамруулж буй түвшинд бид сэтгэл дундуур байна. Засгийн газраас жижиг үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно. Хамгийн гол нь төр засаг энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллах нь чухал юм. Орос улсын эдийн засгийн ирээдүй эдийн засгийн энэ салбарын хөгжлөөс ихээхэн шалтгаална” гэж Дмитрий Медведев онцлон тэмдэглэв.
Э. Аянзаяа

Монгол брэнд