top banner

Иран-Иракийн хил орчимд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ


2017-11-13 16:48:44
Зураг
ТЕГЕРАН. /ИРНА/. Иран-Иракийн хил орчимд ням гарагийн орой болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 221 болж нэмэгдлээ гэж Ираны “ИРНА” агентлаг мэдээллээ.

Орон нутгийн цагаар ням гарагийн 21:5 цагийн үед Ираны баруун нутаг, Иракийн зүүн нутагт буюу хоёр улсын хил орчимд 11 км-ийн гүнд 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Анх 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан ч дахин судалснаар нь 7.3 балл болгож нэмэгдүүлсэн байна.

Амиа алдсан нь тогтоогдсон хүмүүсийн дийлэнх нь Ираны Керманшах мужийн оршин суугчид аж. Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааг хоёр улсын холбогдох албаны хүмүүс өрнүүлж байна. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй.

Г.Доржханд

 



Монгол брэнд