top banner

Хилчин уран бүтээлч О.Эрдэнэсүх “Содон гурван чулуу” тоглолтоо хийнэ


2017-11-13 17:30:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0131-р ангийн ахмад, СТА, дуучин О.Эрдэнэсүх анхны бие даасан уран бүтээлийн “Содон гурван чулуу” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол Бөхийн өргөөнөө үзэгчдэд өргөн барихаар нийслэлд ирээд байна.

Түүний анхны бие даасан уран бүтээлийн тоглолтонд нь МУГЖ Г.Эрдэнэбат, Л.Болдбаатар ХЦДБЧ  бүрэн бүрэлдэхүүнээрээ,  ардын хөгжмийн “Жонон” хамтлаг, “60, 70, 80 оны дууг хэн сайн дуулах вэ”, “Үл тасрах аялгуу” наадмын Гран при шагналт хилчин бүсгүй Б.Хишигжаргал болон Буриад улсаас уран бүтээлч найз нь хүрэлцэн ирж оролцох юм.

Түүнийг “Содон гурван чулуу”, “Хилчин заяа”, “Чамайгаа саналаа”, “Чамтайгаа байхад” зэрэг дуугаар нь үзэгч олон андахгүй. Хамгийн сүүлд МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтран “Тэмээн сүргийн говь” дууг хамтран дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл болоод буй.
Тэрбээр СУИС-ийн Соёлын сургуулийг уртын дуучин, дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд 2013 онд “Зүрхний уяа”, 2016 онд аймгийн хэмжээний бүтэн өнчин 20 гаруй хүүхдэд туслах зорилгоор “Хайраар тэтгэсэн орчлон” хандивын тоглолтоо толилуулсан бол 2013 онд “Хайрламаар залуу нас” бие даасан цомог, 2017 онд “Сэтгэлийн аялгуу” хамтарсан цомог гаргажээ.

Ж.Болор

Монгол брэнд