top banner

Газрын төлбөр Ногооннуур суманд 17 хувьтай байна


2017-11-13 20:39:15
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 онд аймгийн хэмжээнд газрын төлбөрөөс 102,9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой ажээ. Эхний 10 сарын байдлаар сумд 75,6 сая төгрөг төсөвтөө оруулж, төлөвлөгөө 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.

Одоогоор ганцхан Алтанцөгц сум төлөвлөгөөгөө 101 хувиар давуулан биелүүлжээ. Харин Улаанхус сум 90, Толбо сум 85, Өлгий сум 82, Бугат сум 80 хувийн гүйцэтгэлтэйгээр удаалсан байна. Бусад сумдад төлбөр барагдуулах ажил 29-61 хувьтай явагдаж байгаа аж.

Газрын төлбөр хураах ажил Ногооннуур суманд хамгийн доогуур буюу дөнгөж 17 хувьтай байна.  Тус сумын хувьд газрын төлбөрөөс таван сая төгрөг төвлөрүүлэхээс 862 мянган төгрөг төсөвтөө оруулжээ. Сумын газрын даамлаас өгсөн мэдээллээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, төлөвлөгөөг жилийн эцэс хүртэл биелүүлэхийн тулд ажил зохион байгуулж байгаа ажээ.  

Дашрамд хэлэхэд, Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуульд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулахаар заасан байдаг.

Ө.Нурболат


Монгол брэнд