top banner

Төсвийн байнгын хороо хуралдав


2017-11-14 10:32:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 52,6 хувийн ирцтэйгээр хуралдав.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав.

Үүний дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол брэнд