top banner

Цас мөсний цэвэрлэгээнд 360 хүн ажиллаж байна


2017-11-14 12:32:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цас их орсноос Нийслэлийн Хот  тохижилтын газар нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг 05.00 цагаас эхлэн цэвэрлэж байна хэмээн мэдээллээ.
Тодруулбал нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацаж цас, мөснөөс салгасан байна. Түүнчлэн Сүхбаатарын талбайн цасыг цэвэрлэгээний гурван машин,  явган хүний замын цэвэрлэгээнд  бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг  ашиглаж байна хэмээн албаныхан хэллээ. 
 

Монгол брэнд