top banner

Уул овоо тахих зан үйлийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ


2017-11-14 13:03:57
Манай улс ирэх онд Уул овоо тахих монгол зан үйлээ ЮНЕСКО-ийн  биет бус соёлын өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард Солонгосын Чежү хотод болох конвенцийн соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх аж.
Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар, амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусаддаа дохиолох, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн гэж үздэг. Эхлээд хүмүүс модон дээр зурах, хэрчлээс тавих, газар нүхлэх, чулуу мод цуглуулан тэмдэг тавих зэргээр мэдээлэл үлдээдэг байжээ. Модон дээрх хэрчлээс зэргээс бичиг үсэг үүсэж, овоолж цуглуулсан мод чулуунаас нь овоо үүссэн гэж тайлбарладаг. Овгийн байгуулал бий болох, задрах, бусад бүлгээс салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах үүрэгтэй байжээ. Дараа нь бөө мөргөлтэй холбоотойгоор овоо хөгжиж, бөө хүмүүс газар усны эзэд, сүнс сүлдтэй холбогддог тэр газартаа шүтлэг бишрэлийн үүднээс овоо босгож шүтэж иржээ. Уул овоо тахих энэхүү зан үйлийг монголчууд өнөөдрийг хүртэл уламжлан хадгалж, сүсэглэн дээдэлсээр ирсэн билээ. 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд