top banner

Жолооч нар замын хөдөлгөөний мэдээллийг гар утасаараа авах боломжтой болов


2017-11-14 15:09:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс UBtraffic.mn аппликейшныг бүтээж оруулжээ.

Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь автозамын түгжрэл. Тиймээс иргэдийг түгжрэлгүй зам сонгон зорчих, тэдний цагийг хэмнэх зорилгоор бүтээсэн энэхүү аппликейшнийг ашигласанаар жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах хугацааны тооцоолол хийх, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, зам засварын ажил болон  төлбөртэй зогсоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Мөн өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болох аж. Аппликейшныг www.UBtraffic.mn цахим хуудас болон гар утасны “Play store”, “App store”-оос үнэ төлбөргүй татан авах боломжтой. Мөн тус төвөөс энэхүү аппликейшныг улам бүр төгөлдөржүүлэхээр судалгааны ажилаа үргэлжлүүлж байгаа юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд