top banner

Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг тэлнэ


2017-11-14 15:10:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн Бирж "Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох" ээлжит сургалтаа энэ сарын 27-нд эхлэх юм байна.

Тус  сургалтаар хөрөнгийн зах зээл, биржийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, бондын талаар үндсэн ойлголт, ач холбогдол, эрсдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 
Улмаар  IPO-Үнэт цаас олон нийтэд санал болгох үйл ажиллагаа, Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, Арилжааны сэтгэл зүй, Багц бүрдүүлэлт, Олон улсын арилжааны үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх юм байна. "Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох"  сургалт таван өдөр үргэлжилнэ гэв.
 Б.Заяа





Монгол брэнд