top banner

Биатлоны тамирчид олимпийн эрхийн төлөөх цуврал тэмцээнд оролцоно


2017-11-14 15:42:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын биатлоны спортын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах сонгон шалгаруулалтын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцохоор даваа гарагт эх орноосоо морджээ.

Цуврал тэмцээн 11 дүгээр сарын 24-27-нд Норвегийн Сюсьонд эхэлж, 12 дугаар сарын 7-10-нд Швейцарийн Ленцерхайде хотод үргэлжилнэ. Улмаар 12 дугаар сарын  13-17-нд Австрийн Обертиллях, Словакийн Брежно Осерблэй, Германы Арбер хотуудад дараалсан тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорих юм. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар  Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажиллана.

Д.Өлзий

Монгол брэнд