top banner

Солонгосын гамшгаас тэмцэгчидтэй хамтарна


2017-11-14 16:13:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНСУ-ын Гёонги мужийн гамшгаас хамгаалах газраас зохион байгуулсан “Гамшгийн менежментийн системийн бүтэц, хөгжлийг хангах нь” сэдэвт айлчлалд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд оролцоод ирлээ. Хоёр орны харилцан хамтын ажиллагааны хүрээнд Гёонги мужийн хотуудын аврах эрэн хайх газартай харилцаа тогтоож хамтран ажиллах талаар удирдлагууд санал солилцлоо. Мөн хоёр улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хамтарсан санамж бичгийг шинэ шатанд гаргаж гэрээ болгох, Монгол Улсын Онцгой байдлын албаны боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна.
 
Ж.Батсайхан

Монгол брэнд