top banner

Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төв шүдний эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо


2017-11-14 17:04:54
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-д шүдний тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгслийг гардуулан өгчээ. Эрүүл мэнд боловсролын сангийн 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дүнд тус сумын иргэд орон нутагтаа шүдний бүх төрлийн эмчилгээг хийлгэх боломжтой болжээ.

“Манай сум шүдний эмчтэй болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд иргэддээ анхан шатны үйлчилгээг үзүүлж, зохих заавар зөвлөгөөг өгдөг байсан. Эмчилгээ хийлгэх шаардлагатай нэг нь аймгийн төв орж эмчлүүлдэг. Харин одоо өөрсдөө ийнхүү мэргэжлийн тоног төхөөрөмжтэй болсоноор энэ бүх үйлчилгээг сумандаа үзүүлэх боломжтой боллоо. Ер нь манай сумын хэмжээнд шүдний өвчлөл их байдаг. Сургуулийн насны хүүхдүүдэд үзлэг хийхэд нийт хүүхдүүдийн 60 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй байсан. Тэгэхээр шат дараалсан эмчилгээг хийж эхлэх нь чухал. Одоогоор тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл маань л ирсэн. Харин ломбоны материалаас эхлээд эмчилгээний хэрэглэгдэхүүнүүд нь ирээгүй байна. Үүнийг удахгүй шийдэж өгнө гэсэн. Бид ЭМТ-дөө кабинетаа байгуулаад байна, удахгүй иргэддээ үйлчилж эхлэх болно” хэмээн Сүхбаатар сумын ЭМТ-ийн шүдний эмч Б.Мөнхзаяа хэллээ.
Т.Одончимэг

Монгол брэнд